МАН-ын Бага хурлын гишүүдэд хаалттай сургалт хийж байна


МАН-ын Бага хурлын IV хуралдаан өнөөдөр үдээс хойш эхлэх тов гараад байгаа. Тус хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх сурагтай.Тэгвэл яг одоо Бага хурлын гишүүдэд сургалт зохион байгуулах ажил хаалттай болж байгаа юм. Мөн Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал Нийслэлийн иргэний танхимд 18.00 цагаас эхлэхээр товлогджээ. Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ