Лениний шарилыг хулгайлахыг санал болгожээ

Тагнуулын төв газрын (ТТГ) ажилтан байсан нэг хүн АНУ-ын хошин шогийн нэвтрүүлэгт оролцож байхдаа, Владимир Лениний шарилыг хулгайлахыг санал болгожээ. Энэ тухай голливудын кино хийж болох юм гэж энэ нэвтрүүлэгт оролцогчид үзсэн байна.

ТТГ-ын ажилтан байсан Майк Бейкер америкийн телевизийн хошин шогийн нэвтрүүлэгт оролцохдоо Улаан талбай дахь мавзолейгаас Лениний шарилыг хулгайлахыг тоглоом шоглоомоор санал болгожээ.Дараа нь шарилыг мэдээж буцааж өгнө гэж тэр хэлсэн байна.

“Би Лениний дэргэдүүд хэд хэдэн удаа явсан бөгөөд түүний шарилыг үнэхээр сайн хадгалсан юм билээ. Бид тусгай ажиллагаа явуулж, тийшээ нэвтрэн орж, Лениний шарилыг хулгайлах ёстой, гэхдээ энэ нь тоглоом шоглоом” гэж тэр хэлжээ.

Студид цугларсан хүмүүс энэ санааг дэмжсэн нь сонин юмтелевизийн “Russia Today” сувгаар мэдээлсэн байна. Энэ нь “Ленинийг хулгайлсан нь” гэсэн нэртэй голливудын дажгүй сайн кино болно гэж тэд үзжээ.

Түрүүнд нь ерөнхийлөгч Владимир Путин Лениний үйл ажиллагааны үр дагавар, үзэл санааны тухай шүүмжлэлтэй зүйл хэлж байсан юм.Энэ бүхэн нь түүхт Орос орныг түйвээсэн юм гэж төрийн тэргүүн үзсэн билээ.

Ленин ЗСБНХУ тарж бутрах үндсийг тавьсан тухай ерөнхийлөгчийн үгийг сүүлд нь Кремлийн төлөөлөгч тайлбарласан юм.Төрийн тэргүүн өөрийн хувийн бодлыг л илэрхийлсэн хэрэг гэж ерөнхийлөгчийнхэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ