Тусгаар тогтнол эв нэгдлийн намын ээлжит бус их хурал хуралдана

УИХ-ын гишүүн Г.Уянгыг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намд элсэн орж, улмаар намын даргаар нь томилогдох гэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр тус намын их хурал хуралдах юм байна.

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын их хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 11.40 цагаас эхлэх юм байна. Дашрамд сонирхуулахад дээрх намыг олон нийтэд зарласны дараагаар УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн элсэх бөгөөд тэдний нэг ньУИХ-ын гишүүн Х.Баттулга байх гэнэ.

Тус нам нь Дээд шүүхийн намуудын бүртгэлд 23-т бичигддэг бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, 2015 оны тавдугаар сарын 29-нд Дээд шүүхэд бүртгүүлсэн байна. Харин намын анхны дарга нь Ц.Баянбилэг гэдэг хүн байдаг ажээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ