Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр Тайваньд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, сүйдэж ноцтой хохирлууд учирсан байна. Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Газар хөдлөлтийн төв нь арлын гурав дахь том хот Тайжунаас зүүн өмнө зүгт 38 км-ийн зайд байсан гэнэ. Голомт нь газрын гүнд 14 км-ийн гүнд байжээ. Арлын төвд газар хөдөлсний улмаас хий дэлбэрсэн мэдээ байна.Мөн Тайванийн нийслэл Тайпэйд чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. Филиппинд зургадугаар сарын 1-ний орой газар хөдөлсөн ба газар хөдлөлтиийн хүч нь 5,7 магнитуд байв. Барилга байгууламж эвдэрч, наад зах нь есөн хүн хэлмэгджээ. Тайвань болон Филиппин нь дэлхийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ