УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдахгүй

Нийслэлийн Ардчилсан намын хурал өглөөний 09:00 цагаас хаалттай хуралдаж эхэлжээ. Уг нь даваа гараг бүр УИХ дахь нам эвслийн бүлэг хуралддаг ч өнөөдөр хуралдаанаа хойшлуулаад байна.
Учир нь улс төрийн намууд дотроо нэгдсэн шийдэлд хүрэхээр хуралдаж эхлээд байгаа билээ. Тухайлбал, өнөөдөр МАН бага хурлаа хийж байгаа бол 18.00 цагаас АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах юм. Тэд хуулинд заасан хугацаанаасаа өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө ийнхүү хуралдаж сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах аж. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хурал хойшилжээ.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ