МАН-ын бага хурал эхэллээ

Тусгаар тогтнолын ордноо МАН-ын бага хурлын гишүүд 60 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаарМАХН-тай эвсэж 2016 оны сонгуульд оролцох эсэх, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. Яг одоогоор МАН-ын дарга М.Энхболд бага хурлын гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөж байгаа ажлын талаар илтгэл тавьж буй юм. Мөн хамгийн анхаарал татсан асуудал бол МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудал. Тэгвэл МАН-ын бага хурлын гишүүд ирэх сонгуульд МАХН-тай эвсэж оролцох нь зөв шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлж байна.

Дашрамд, МАХН, МАН-ын хамтарсман ажлын хэсгийн ахлагчид Төрийн ордноо мэдээлэл хийж 2016 оны УИХ болон НИТХ-ын хуралд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээ танилцуулсан юм.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ