Паркаа аврах хөдөлгөөн мөргөлдөөн болон хувирав

Нэг хэсэг намжаад байсан эсэргүүцлийн жагсаалбүхий бослого Туркт дахин эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Турк даяар өрнөсөн 90 гаруй эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан 939 хүнийг баривчлан саатуулсан байна. Туркийн Дотоод хэргийн сайд Муаммер Гюлерын энэ тухай мэдээлсэн байна.

Таксим талбайг өөрчлөх ажлын хүрээнд Гези цэцэрлэгт хүрээлэнг буулгаж, бүх мод сөөгийг огтолж, оронд нь худалдааны төв болон Османы эзэнт улсын үеийн цэргийн хуаранг сэргээн барих гэсэн эрх баригчдын төлөвлөгөө Стамбул хотын оршин суугчдын дургүйцлийг хүргэжээ. Стамбулд тавдугаар сарын 31-нд эхэлсэн эсэргүүцлийн арга хэмжээг өөр олон хотод дэмжиж, жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа юм. Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган жагсагчдын шаардлагыг хүлээн авахгүй гэв.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ