Нийслэлийн АН-ын салбар хороог Э.Бат-Үүл ахлана

Нийслэлийн Ардчилсан намын хурал өглөөний 09:00 цагаас хаалттай хуралдсан. Тус хуралдаанаар мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж орох эсэх, намын сонгуулийн салбар хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн байгуулах талаар ярилцсан байна. Ямартай ч Нийслэлийн АН 2016 оны ИТХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж хэллээ.
Харин нийслэлийн АН-ын сонгуулийн салбар хороог Хотын дарга Э.Бат-Үүл ахлахаар болж, Ерөнхий менежерээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгыг, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн АН-ын дарга П.Нүрлээд нарыг томилжээ.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ