Хятад цаазаар авах ял оноодог авилгын хэмжээг тогтоов

Хятадын ардын дээд шүүх, ардын дээд прокурорын байгууллага ялын дээд хэмжээ оноох хахуулийн доод хэмжээг даваа гарагт тогтоожээ. Хуулийн зохих баримт бичгийг иш татан Синьхуа агентлагийн мэдээлснээр, 3 сая юань (460 мянга гаруй ам.доллар) юмуу үүнээс илүү хэмжээний мөнгөн хахууль авсан юмуу хууль бусаар завшсан завшсан нь нотлогдсон гэмт хэрэгтнүүдэд ногдуулах дээд шийтгэл нь цаазын ял болох юм байна.
2013 онд эхлүүлсэн авилгын эсрэг кoмпанит ажил тус орны улс төрийн тогтолцооны гол цөмд тулж очно гэж хоёрдугаар сард хятадын эрх баригчид зарласан юм.2016 онд ХКН-ын ТХ-ны суртал ухуулгын хэлтэс, Шинэтгэл, хөгжлийн үндэсний комисс болон тэр ч байтугай авилгын эсрэг шалгалт хийдэг сахилга бат шалгах төвийн комисст шалтгалт хийх ажээ. Уг кoмпанит ажилнь ХКН-д ард түмний итгэх итгэлийг бэхжүүлж, шинэтгэл хэрэгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх гол зорилготой юм гэж Хятадын эрх баригчид болон тэдний талыг баримтладаг тайлбарлагчид нотлож байна.БНХАУ-ын дарга Ши Зинпинийн бий болгосоннам-төрийн албан хаагчдыг айлгах уур амьсгал ньэдийн засагт хор хүргэж, харин түүний хувийн эрх мэдлийг бэхжүүлэхэд л тус дэм болж байна хэмээн шүүмжлэгчид эсэргүүцэж байгаа ажээ.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ