Бие даагчид намууд бараадав

Сонгуулийн чимээ ойртсоноор бие даагчид намуудад элсэж байна.ТухайлбалС.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намд, Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэнээрУИХ-д суудалтай намуудын тоо хоёроор нэмэгдлээ.
Ингэснээр Монголын парламент долоон намын төлөөллөөс бүрдэж байна гэж хэлж болно. Мөн УИХ-д бие дааж гарч ирсэн гишүүд нам бараадсанаар бие даагчдын төлөөлөл байхгүй боллоо.
Хамгийн сүүлд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өчигдөр болсонМАН-ын Бага хурлын үеэр тус намын гишүүн боллоо.Бие даагчид нэгэн үед нэг баг болон улс төр , эдийн засгийн бодлогод оролцож,тэр ч бүү хэл ИНЕГ гэх мэт томхон бялууг ч хүртэж байсан юм.
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ