Ярош Украиныг тарж бутарна гэж үзэж байна

Украин 2016 он дуусахаас наана тарж бутарч мэднэ гэж тус орны үндсэрхэг үзэлт “Барууны сектор” хөдөлгөөний удирдагч асан, Дээд радын депутат Дмитрий Ярош мэдэгджээ. Тэр мэдээллийн “Мир” агентлагийн сурвалжлагчтай ярилцсан байна.
“Одоо улс орныг аврах тухай яриа болж байна. Украины аюулгүй байдлын алба, Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн өгч байгаа дүн шинжилгээг судлах боломж надад байгаа юм. Манай орон он дуусах хүртэл тэсэх байх гэсэн туйлын гутрангуй санаа бодол төрж байна. Үүнээс хойш Украины нутагт хэд хэдэн чөлөөт хот маягийн улс бий болж магадгүй. Майданы зорилгод одоо болтол хүрээгүй, авилгал устаагүй, хоёр жилийн хугацаанд хүн амын ядуурал аймшигтай хэмжээнд хүрлээ гэж Ярош мэдэгджээ. “Бүс нутгуудад хүмүүс өлөн чоно мэт улилдаж эхлэж байна. Тийнхүү Үндсэн хуулийн аргаар ямар нэг зүйлийг өөрчилж болно гэх найдлага надад улам бүр суларч байна” гэж тэр хэлжээ. Яроштус бүлэглэлийн гишүүдийн далд явууллагаас болж “Барууны сектор”-ын удирдагчийн албан тушаалыг орхисныг хөдөлгөөний хэвлэлийн албанаас дурдаж байсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Ярош улс төрийн шинэ хөдөлгөөн байгуулсан тухайгаа зарласан бөгөөд түүнийг санхүүлэх эх сурвалж одоогоор тодорхойгүй байгаа ч, “улс төрийн шинэ хүчин давын өмнө бага дунд, бизнест найдлага тавьж байгаа ажээ”. 2016 оны гуравдугаар сарын 10-нд Ярош хорлон сүйтгэх бүлэглэлүүд байгуулж, Орост явуулахаар амласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ