"Twitter"-ээр Обамаг сүрдүүлээд зургаан сар хорих ялаар шийтгүүлэв

АНУ-ын Хойд Каролина мужийн оршин суугч нэгэн эр “Twitter” дэх өөрийн блогтоо Ерөнхийлөгч Барак Обамаг сүрдүүлсэн зүйл бичсэнээс болж зургаан сарын хорих ялаар шийтгүүлжээ."Twitter"-чин эр 22 настай Донте Жамара Симсаг Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдахаар санаатайгаар, төлөвлөгөөтэйгээр сүрдүүлсэн хэмээн үзэж ийнхүү шийтгэж байгаа гэнэ. Симс өөрөө ч “Twitter”-ээр дамжуулан Барак Обамаг сүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.
Тэрээр “Обамаг алахаар төлөвлөж байна. Эма өнөө орой Обамаг ална” хэмээн бичжээ. Энэхүү мэдээллийг сайтад байршуулж байх үеэрээ хар тамхи хэрэглэсэн байсан хэмээн цагдаа нар мэдэгдсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ