Н.Энхбаяр мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товлогдоод байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хоёр цаг саатан дөнгөж сая эхэллээ. Бага чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Удвал тэргүүтэй намын гишүүд дэмжигчид оролцож байна.

Яг одоогоор тус намын дарга Н.Энхбаяр мөрийн хөтөлбөрийг танилцуулж эхлээд байгаа юм. Ийнхүү 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэний дараа МАН-тай эвсэх асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ