МАХН-ын бага хуралд Г.Шийдэгдамба ирсэнгүй

МАХН-ын бага хурал намын төв байрандаа болж байна. Бага хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна.Мөн МАН-тай эвсэж орох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян "Манай нам бага чуулганаар хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах ёстой. Манай нам "Хөгжлийн их хувьсгал" гэх мөрийн хөтөлбөрийг санал болгоод, бага чуулганы гишүүдээр хэлэлцүүлж байна. Хоёрдугаарт, бусад нам эвслүүдтэй гэрээ хэлэлцээр хийж байгааажлын хэсгүүдийн тайланг сонсоод аль намтай, ямар байдлаар эвсэх талаар тодорхой бодлого гаргана" гэв.
Дашрамд хэлэхэд, МАХН-ын бага хуралд шалгагдаж байгаа гэх Г.Шийлэгдамба ирээгүй байна.
Хурлын талаар О.Баасанхүү гишүүнээс тодруулахад "сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байна" гэлээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ