1989 оны хэрэг явдлын тухай АНУ-ын мэдэгдэлд Хятад дургүйцэж байна

1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон жагсаалд оролцогчдыг мөрдөн мөшгөхөө зогсоохыг уриалсан АНУ-ын уриалгыг Хятадууд эрс шүүмжлэв. Улс оронд ардчилал тогтоохыг шаардан Бээжин хотын төвд оюутнууд жагсаал хийж, үүнийг танк хэрэглэн хэрцгийгээр дарснаас хойш ирэх мягмар гарагт 24 жил болж байна. АНУ “Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Америк-Хятадын харилцааг муутгахгүй байх” ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.
Жагсаалд оролцсон бүх хүнийг хорих газраас суллаж, түүнчлэн амь үрэгдэгсэд, баривчлагдсан болон сураггүй болсон хүмүүсийн тухай бүх мэдээллийг ил гаргаж тавихыг АНУ дахин уриалж байна гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Мөн хүний эрх хамгаалагчид болон тэдний төрөл төрөгсдий гмөрдөн мөшгөхөө зогсоохыг Америкийн засаг захиргаа Хятад улсад уриалсан байна. 1989 оны жагсаалыг дарах үеэр олон зуун хүн амь үрэгджээ.Тийнхүү Хятадад Тяньаньмэний талбайд болсон хэрэг явдлыг хэлэлцэхийг хориглодог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ