Б.Булганы хоригдож байгаа нөхцлийг прокуророос шалгаж эхэллээ

С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцаж, маш хүнд байдалд залхаан цээрлүүлэх маягаар хорьж байна гэдгийг олон нийтэд дэлгэсэн.Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулахад "Гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх" гэсэн юм.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ