Олон улсын терроризмын тухай илтгэл нийтлүүлжээ

2012 онд дэлхийн 85 оронд 6771 удаа террорын ажиллагаа үйлджээ.Террористууд 11 мянга гаруй хүний амь насыг бүрэлгэж, 21,6 мянга гаруй хүн шархдаж,1280 гаруй хүн хулгайлагдсан байна.Дөнгөж саяхан нийтлэгдсэн 2012 оны олон улсын террорризмын тухай АНУ-ынТөрийн департаментын илтгэлд эдгээр тоо дурджээ.

Дэлхийд сар бүр дунджаар 564 удаа террорын ажиллагаа (халдлага) үйлдэж, үүний улмаас 925 хүн амь насаа алдаж,1804 хүн шархдаж байжээ. Гол нь Ирак,Африкийн Нигери улсад хүчирхийлэл гаарсантай холбоотойгоор өнгөрсөн оны нэгдүгээр сар хамгийн их цус асгаруулсан сар болжээ(1378хүнамьнасаа алдсан байна).Өнгөрсөн жил Афганы “Талибан” хөдөлгөөн хамгийн олон буюу 525 удаа террорын ажиллагаа үйлджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ