Прокурорын байгууллагаас мэдээлэл хийлээ

Прокурорын байгууллагаас 2016 оны 1-р улиралд улсын хэмжээнд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

1.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх

ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр

Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 27 гомдол хүлээн авч, 117 шалгалт хийж, 14.643 захиргааны зөрчлийн материалыг хянаж, 62 шийтгэврийг хүчингүй болгож, 2 материалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан ба шалгалтын явцад 1.714 зөрчил илрүүлж, 44 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад давхардсан тоогоор нийт 53 шаардлага хүргүүлж, 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаанд тавьсан хяналтын чиглэлээр 29.427 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн дүнтэй байна. Үүнээс 7.473 буюу 25.3 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж 16.775 буюу57.0 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 14.767 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хэргийн 5.240 буюу 35.4 хувь нь хөнгөн, 7.443 буюу 50.4 хувь нь хүндэвтэр, 1.348 буюу 9.1 хувь нь хүнд, 736 буюу 4.9 хувийг онц хүнд хэрэг эзэлж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14.767 хэргийн4.529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож,1.554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж, хэргийн эцэслэн шийдвэрлэлт 41.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 4.529 хэргийн732 хэрэг буюу 16.1хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр, 2.412 хэрэг буюу 53.2 хувь нь хохирогч, яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр, 454 хэрэг буюу 10.0 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Тайлант хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргээс 2.216 хэрэг буюу 15.0 хувийг түдгэлзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ хяналтын чиглэлээр прокуророос нийт 60 шалгалт хийгдэж, 66 шаардлага бичиж, хяналт шалгалтын явцад 97 хүнд арга хэмжээ тооцуулсан нь өмнөх оны мөн үеэс 78 хувиар өссөн дүнтэй байна.

Прокурор нийт 3.880 даалгавар бичсэнээс 3023 буюу 77.9 хувь нь ажиллагааны явцад хянаж бичсэн даалгавар эзэлж байгаа ба, энэ нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар өссөн дүнтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын 2,5 тэрбум төгрөгийн хохирол барагдуулж, иргэний нэхэмжлэлийг хангуулхаар 1,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

Тайлант хугацаанд нийт 4.907 хүнд таслан сэргийлэх арга хэмжээавснаас 928 хүнд буюу 18.9 хувьд нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж шийдвэрлүүлэх, нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэхэд прокурорын хяналтыг чиглүүлэн ажиллаж байна.

2.Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр

2016 оны эхний 3 сарын байдлаар ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 188 удаа шалгалт хийж, ял эдлүүлэх үйл ажиллагаатай 3000 удаа танилцаж, 481 зөрчил илрүүлж зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 75-г бичиж, 51хүнд сахилгын арга хэмжээ тооцуулж, 29 ялтан болон хоригдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

Баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 78 удаа шалгаж, 286 удаа танилцаж, 119 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 27 шаардлага бичиж, 22 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулж, 10 ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангийн даргын гаргасан 234 тушаалыг хянаж хууль зөрчсөн 9 тушаалыг хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулж, прокурорын зөвшөөрөлгүйгээр харуул хамгаалалтгүй гадуур ажиллуулсан 1 ялтныг хорих ангид татан оруулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой 545 ялтны хувийн хэргийг хянаад 111 ялтны хувийн хэргийг буцаасан бол шүүхээр 438 ялтны шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлсэнээс шүүхээс прокурорын 3 дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хорих ял эдэлж буй ялтан болон цагдан төв, байранд хоригдсон сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн ар гэрээс гаргасан нийт 64 гомдол, хүсэлтийг хүлээн авч шалган, хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэж зохих хариуг өгсөн.

Цагдан хорих, албадах байруудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг оны эхний 3 сарын байдлаар 59 удаа шалгаж, 661 удаа танилцан 175 зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулахаар 30шаардлага бичиж, шаардлагын биелэлтийг нь тооцож,зөрчил гаргасан 12 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулсан.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 3 сарын байдлаар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 2053 ялтан хяналтанд байгаагаас 39 буюу 1.8 хувь нь торгох, 102 буюу 4.9 хувь нь албадан ажил хийлгэх, 190 буюу 9.2 хувь нь тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, 104 буюу 5 хувь нь эд хөрөнгө хураах ял шийтгүүлсэн ялтнууд тус тус эзэлж байна.

Түүнчлэн шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан 1439 буюу 70.0 хувь, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан насанд хүрээгүй этгээд 59 буюу 2.8 хувь, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан 30 буюу 1.4 хувь, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан 65 буюу 3.1 хувь, 25 буюу 1.2 хувь нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавьсан байна.

Баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 51 шалгалт хийж, ялын биелэлттэй 2053удаа танилцаж, шалгалтын мөрөөр прокуророос зөрчлийг арилгуулахаар 18шаардлага бичиж, шаардлагын биелэлттэй танилцан, 17 хүнд сахилгын арга хэмжээ авахуулсан ба 5 ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

2016 оны эхний 3 сарын байдлаар торгох ялтай 41 ялтны 129.9 сая төгрөгийн ялаас 27 ялтны 43.6 сая төгрөгний торгох ял хэсэгчлэн болон бүрэн төлөгдөж одоо 86.2 сая төгрөгний торгох ял биелэгдээгүй торгох ялын биелэлт 33.6 хувьтай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Мөн 27.7 сая төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай нийт 108 ялтан байгаа ба үүнээс 41 ялтаны 8,3 сая төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелэгдэж ялын биелэлт 30.1 хувь, 67 ялтны 19.4 сая төгрөгийн ялыг биелүүлэх ажиллагаа хийгдэж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд нийт 3794 ялтан хамрагдсанаас хорих баривлчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлсэн 1370 буюу 36.1 хувь, үлдсэн хорих ялаас нь 2 жил хасаж сулалсан 711 буюу 18.7 хувь, 2 жил хасаад үлдсэн ялаа эдэлж байгаа 1713 буюу 45.1 хувьтай байна. Хорихоос өөр төрлийн ялтай ялтнуудаас 6308 буюу 90.4 хувь нь өршөөлд хамрагдаад байна.

3.Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр

Прокурор Анхан шатны шүүх хуралд 1674, Давж заалдах шатны шүүх хуралд 338, хяналтын шатны шүүх хуралд 81 удаа оролцсон байна. Цагаадсан хүн анхан шатны шүүх хурлаас 20, Давж заалдах шатны шүүх хурлаас 2 байна. Эсэргүүцэл 101 хэлэлцүүлсэнээс 79 биелэгдэж эсэргүүцлийн биелэлт 78.2 хувьтай байна.

Шүүхээс 1708 шүүгдэгчид ял оногдуулсанаас торгох ялаар 70, албадан ажил хийлгэх ялаар 101, баривчлах ялаар 228, хорих ялаар 1303, эрх хасах ялаар 6, нэмэгдэл ял болох эд хөрөнгө хураах ялаар 72, эрх хасах ялаар 140 хүнд ял оногдуулсан байна.

Нийт ялын эзлэх хувиар тооцвол 76.2 хувийг хорих ял, 13.3 хувийг баривчлах ял, 5.9 хувийг албадан жил хийлгэх ял, 4.0 хувийг торгох ял, 1.0 хувийг эрх хасах ял тус тус эзэлж байна. Хорих ялын 730 буюу 56 хувийг тэнсэн хянан харгалзсан 44 хувийг биечлэн эдлүүлхээр шийдвэрлэсэн байна. Хорих ялыг биечлэн эдлүүлсэн 573 ялтны 450 жирийн дэглэмд, 136 чанга дэглэмд, 12 онцгой дэглэмд, 4 нь гянданд эл эдлүүлхээр шийдвэрлэсэн байна.

Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурор төр нийтийн ашиг сонирхолыг шүүхэд төлөөлөх ажлын хүрээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яамтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн асуудлаар цаашид хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулах ажлыг эхлүүлээд байна.

4. Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны чиглэлээр

2016 оны 1 дүгээр улиралд УЕПГ-ын гадаад харилцаа, сургалтыг эрчимжүүлэх, бусад улс орны эрх бүхий байгууллагуудтай харилцан, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд, ялтан солилцох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын иргэн хилийн чанадад байгаа хүмүүсийн эрхээ эдлэх боломжийг хангах ажлын хүрээнд Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн 3 хүнийг БНХАУ, Казакстан Улсаас шилжүүлэн авч эх орондоо ялыг эдлүүлэхээр ЭБШХ-д заасны дагуу Ерөнхий прокурор шийдвэр гарган холбогдох улс оронд бичиг баримтыг шилжүүллээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэн Монгол Улсаас гарч Турк, Өмнөд Солонгос, Малайз улсуудад оршин суугаа зарим этгээдүүдийг шилжүүлэн авах ажиллагааг зохион байгуулжэхлээд байна.

Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, шүүхээр хорих ял шийтгүүлсэн БНСУ-ын иргэн нэг хүнийг эх оронд нь шилжүүлж, БНХАУ, Украйн Улсын иргэдийг шилжүүлэх хүсэлтийг тухайн орны Элчин сайдын яамдад хүргүүллээ.

Монгол Улсаас гадаадад улс руу хууль бусаар гаргасан эд зүйлийг буцааж шилжүүлэн авах талаар Засгийн газар, яамд, бусад байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж түүхийн дурсгалт ховор олдворыг буцаан авах ажлыг зохион байгуулж байна.

Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт 9-ийг илгээсэн ба одоогоор хариу ирүүлээгүй байна. 2015 онд илгээсэн эрх зүйн туслалцааны 5 хүсэлтийн хариу 2016 онд ирсэн байна.

Франц Улсын Үндэсний Магистратурын сургуультай хамтын ажиллагааны Санамж бичиг үйлдэж, Монголын прокурорыг 4 сарын хугацаатай сургалтанд хамруулж дэвшилтэй арга хэлбэрийг прокуроруудын сургалтын төвд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа ба Прокуроруудын мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгаад дүгнэлт хийж, АНУ-ын Техас мужийн Их сургуулийн Хуулийн сургуультай хамтран ажиллах 5 жилийн хугацаатай санамж бичиг үйлдэж, прокуроруудад зориулсан сургалт явуулах, АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн байгууллагуудтай хамтран сургалт явуулахаар тохиролцоод байна.

Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг үйлдэх, илгээх журмыг хэрэгжүүлэх талаар прокурорын байгууллагын хэмжээнд сургалтыг зохион явуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, авлига авах, хар тамхи, хүн худалдаалах зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

5.Бусад чиглэлээр

Сургалтын чиглэлээр прокурор, ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр баталж анхан болон үргэлжилсэн сургалтыг ажлын 10 хоногоор зохион байгуулж нийт 60 гаруй прокуроруудыг хамруулаад байна.

Дотоод аюулгүй байдлын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос прокурорын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой28 гомдол хүлээн авч шалган, 8 гомдол буюу 40.0 % хүлээн авахаас татгалзаж, 7 гомдол буюу 35.0 хувийг хангаж, 2 гомдлыг харъяаллындагуу шилжүүлж шийдвэрлэжээ. 2016 оны 1-р улирлын байдлаар нийт 32 прокурор, ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод,нээлттэй хүргэх зорилтыг хангахад ажлаа чиглүүлж өдөр тутмын сонин, сайт, телевизэд 7 прокуророор бүрэн хэмжээний ярилцлага өгүүлж prokuror.mn сайтанд нэгж газруудаас ирүүлсэн эрүүгийн хэргийн хяналт ба шийдвэрлэлт, сургалт зөвлөгөөн, урлаг спортын 226 мэдээ, 10 видео мэдээ, сурвалжлагыг байршуулж олны хүртээл болголоо.

Авторадио 96.3-ын "Хуульчийн цаг" болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлэгтэй хамтран шууд болон бусад төрлийн нэвтрүүлэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, ард иргэдийг мэдээлэл авахад дөхөмтэй болгох зорилгоор www.prokuror.mn веб сайтны загварыг шинэчлэн гаргаж мэдээ, мэдээлэл байршуулж эхэллээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ