Тоглоом шоглоомтой паркк

Эх үрсийн баяр нижгэр болох янзтай.Ер ньманайхан баярлажсурсан улс юм. Хотын захын хорооллоос өглөө эртлэн төв рүүгээ, ялангуяа Хүүхдийн парк буюу одоогийнхоор Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнтийш автобус, такси, хувийн унаагаа хөлөглөн давхих ажээ. Хүүхдүүд маань ч хамаг байдгаараа гоёчихсонхөөрч догдлох нь юутай жаргалтай.

Энэ өдөр элдэв муу үг хэлцэх нь үнэндээ утгагүй мэт. Гээд яалтай билээ, Хүүхдийн парк хүүхдийнх байж чадах уу гэсэн асуулт тэнд очсон хэн бүхний сэтгэлд хургаж буй хойно доо. Таван одтой ч гэнэ үү, томоос том хоёр зочид буудал баригдах ажээ, хүүхдийн паркын хашаан дотор. Нэг нь ашиглалтанд орох дөхсөн бололтой. “Бодь” групп, MCS-ын ах эгч нар хөрөнгөө гайхуулаад ч байгаа юм уу, эсвэл дарга нарын ар өврөөр гүйж, юухан хээхэн атгуулж байгаад газар, барилгын зөвшөөрөл гаргуулсандаа эрдэж тохуурхаад ч байгаа юм уу, нэг л сонин мэдрэмжтөрүүлнэ.Уг нь хэдэн жилийн өмнөөс“Бодь”-ийн ах нар Японы хөрөнгө оруулалтаар диснейлэндтэй болгож өгнө гээд гавьтай юм хийсэнгүй. Хулхи монголчуудын компанид япончууд итгэл алдарч анхны төсөвлөсөн хэмжээгээрээ ажлаа хийхийг хүсээгүйбайж магадгүй л дээ. Гэвч одоо болохоор “Бодь”-ын Д.Баясгалан ах ярихдаа “Хүүхдийн паркад хувийн компаниуд 30 сая гаруй долларын хөрөнгө шингээсэн гээд байгаа. Их мөнгө шүү. Энэ мөнгөөр хүүхдийн цэцэрлэг барьсан бол овоо олон хүүхэд цэцэрлэгээр сурч хүмүүжих бололцоотой болсон байх байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ