Сирийн сөрөг хүчнийхэн Засгийн газартайгаа эвлрэхгүй

Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо хоёр долоо хоногийн дараа эхлэх тус улсад өрнөж байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх асуудлаарх олон улсын хуралд оролцохгүй хэмээн мэдэгдлээ. Энэ тухай Сирийн сөрөг болон хувьсгалт хүчний Үндэсний эвслийн тэргүүн Жорж Сабра мэдээлсэн байна.

Түүний ярьснаар Башар Асадыг дэмжигч “Хизболла” бүлэглэл одоо хэр нь Сирийн нутаг дэвсгэрийг орхиогүй, Эль-Кусейр хотыг эзлэсэн хэвээр байгаа тул хуралд оролцох боломжгүй аж. “Энгийн номхон иргэд уух усгүй, идэх хоолгүй, гэрэл цахилгаангүй сууж байна. Харин Асад тэдний өөдөөс буу шагайсан хэвээр байна. Иран, “Хизболла” хоёр Сирийн нутаг дэвсгэрээс гараагүй цагт Үндэсний эвсэл Олон улсын ямар ч хурал, хэлэлцээрт оролцохгүй” хэмээн Жорж Сабра ярьж байна.

“Женева-2” Олон улсын хурал зургадугаар сарын 14-15нд явагдахаар болсон. Энэхүү хурлыг АНУ-ын төрийн департаментийн тэргүүн Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ