Дөрвөн үеийнхэн ойн зургаа татуулжээ

Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета өнөөдөр албан ёсоор 90 нас зооглож байна. Энэ үйл явдлыг тэмдэглэх ёслолыг уламжлал ёсоор тавдугаар сарын дунд үед (тавдугаар сарын 12-ноос 15-нд) шилжүүлжээ. Виндзорын шилтгээнд тансаг баяр зохион байгуулах бөгөөд үүнд хатан хааны гэр бүлийн гишүүдээс гадна,улс төр, спорт, киноны зүтгэлтнүүд болон бусад олон хүн оролцох юм.
Кайли Миноуг, Андре Бочелли, Кэтрин Женкинс, Беверли Найт, Жеймс Блант болон бусад жүжигчин зочдыг цэнгүүлж, эрхэмсэг хатан хаанд төрсөн өдрийн мэнд хүргэх ажээ. Гэвчхатан хааны төрсөн өдрийг өнөөдөр ямар нэг байдлаар яалт ч үгүй тэмдэглэхийн тулд түүний гэр бүлийн албан ёсныхөрөг зургийг Интернэтэд тавьсан байна.
Зурагт хоёрдугаар Елизаветагаас өөрөөс нь аваад, хунтайж Жорж хүртлэх хатан хааны гэр бүлийн дөрвөн үеийн төлөөлөгч гарчээ. Эрхэмсэг хатан хаан бүр энэ жил хаан ширээнээсээ буухаар төлөвлөж байгаа мэдээ саяхан гарсан билээ. Хатан хаан ач хүү хунтайж Уильямыг залгамжлагчаа болгох бодолтой байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ