Террорист Нажим Лашрауи Брюссель хотын нисэх буудалд таван жил ажиллажээ

Брюссель хотын нисэх буудалд террорын ажиллагаа үйлдсэн амиа золиослогч Нажим Лашрауи гэгч нь 2012 он хүртэл тэнд таван жил ажилласан болж таарч байна.Тэрээртүр ажил олгох агентлагийн зуучлалтайгаар энэ ажилд орсныг Франс пресс агентлаг мэдээлжээ.

Бельгид түүнийг 2014 оны гуравдугаар сараас эрэн сурвалжиж эхлэсэн боловч,террорын ажиллагаа зохион байгуулсан Салах Абдесламын хамт Брюссель хотын нэг дүүрэгт удаан хугацаагаар нуугдаж байсан байна.

Брюссельдтеррор үйлдсэний улмаас 32 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.Террорын “Исламын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэнээ хүлээсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ