Өнөөдөр Эх дэлхийн олон улсын өдөр

НҮБ-ын ивээлд тэмдэглэдэг бидний нийтийн орон гэр буюу Эх дэлхийн олон улсын өдрийг(International Mother Earth Day) зүгээр нэг том төдийгүй, жинхэнэ дэлхий нийтийн баяр болгон өнөөдөр тэмдэглэж байна. 2009 оны дөрөвдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганаас энэ өдрийг бий болгож, 2010 оноос жил бүрийн энэ өдөр тэмдэглэдэг юм.
Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганы дарга Мигель д’Эското хэлэхдээ, Олон улсын энэ өдрийг бий болгосон нь Дэлхий, түүний экосистем нь бидний орон гэр бөгөөд хүн төрөлхтөний амьдралыг хангаж байдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм гэж мэдэгджээ. Тиймээсөнөө болон хойч үеийнхний эдийн засаг, нийгэм болон экологийн хэрэгцээ шаардлагын шударга тэнцвэрт байдлыг хангахын тулд байгаль болон Дэлхий гарагтай зохицон амьдрахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм.
Дэлхий нийтийн энэ арга хэмжээ ньДэлхийн асуудал, түүний хүрээлэн байгаа орчны асуудалд нийгэм болон хүн бүрийн анхаарлыг хандуулах зорилготой юм. Харин манай дэлхий ямар вэ? Дэлхий барагцаалвал 4,5 жилийн настай гэдгийгтооцоолон гаргажээ.Хэрвээ та дэлхийг бүслүүрээр нь тойрох гэвэл, бараг 40010 км урт зам туулах хэрэгтэй болно. Дэлхийн гадаргуугаас гол цөм хүртлэх зай нь 6378 км. Ингэхдээ, үнэхээр хатуу чулуулаг (чулуун мандал) нь ердөө 70 км давхаргыг бүрдүүлдэг, харин цааш гүн рүүгээ хагас шингэн, шингэн байдалтай байдаг байна.Калифорнийн Үхлийн хөндий болон Ливийн Эль-Азизи гэдэг газар нь Дэлхийн хамгийн их халуун газар юм. 1922 оны есдүгээр сарын 13-нд Эль-Азизид цельсийн 57,8 градус, 1913 оны долоодугаар сарын 10-нд Үхлийн хөндийд цельсийн 55,8 градус халсан байна. Харин Дэлхийн хамгийн хүйтэн газар нь Антарктид бөгөөд1983 оны долоодугаар сарын 21-нд Антарктидын судалгааны “Восток” станцад цельсийн хасах 89 градус бүртгэгджээ.Манай дэлхий эрдэсээр ер бусын баялаг бөгөөд эрдэмтэд 4000 орчим төрлийн эрдэсийг ангилж,үүнээс нь барагцаалвал 200 нь практик ач холбогдолтой юм.Жил бүр 50-100 төрлийн эрдэс нээдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ