Парламентын хуралдаан таславал депутатыг буцааж татна

Оросын улсын дум үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тэр депутатуудын мандатыг буцаан татах механизм бий болгох тухай саналыг дэмжив. Батласан засварын дагуу, хэрвээ хууль тогтоогч думийн хороодын ажилд 30 өдрийн турш оролцоогүй болон бүгд хуралдаанд суугаагүй, түүнчилэн сонгогчидтойгой уулзаагүй бол,түүний бүрэн эрхийг цуцалж болох ажээ.

Депутатын статусыг хасах журам тогтоохоор заасан засварыг баталсан байна. Баримт бичигт дурдсанаар, депутатуудын сайшаасан хуулийн төсөлд сонгогчидтой холбоогоо тасласан тэр хууль тогтоогчдыг шийтгэхээр заажээ. Ажлын 30 өдрөөс багагүй хугацаагаар хуралдаан тасласан депутатууд ийм шийтгэл хүлээх юм байна.

“Энэ хуулийг батласан нь парламентад сахилга батыг дээшлүүлэх нэн ноцтой хүчин зүйл болно.Депутатуудын бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болох тухай хуулийг эхний хэлэлцүүлгээр хэлэлцсэний дараа ирцмэдэгдэхүйц сайжирсан юм. Үүнийг хэвлэлийн төлөөлөгчид, улс төрийн бүх нам, бүлгийн төлөөлөгчдийн аль аль нь тэмдэглэж байна” гэжОросын либерал-ардчилсан намаас сонгогдсон улсын думийн депутат, засварыг санаачласан Алексей Диденко телевизийн ОРТ сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. Депутатынбагтдаг бүлгийн санаачлагаар улсын думийн шийдвэрээр түүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгож болохоор хуулийн төсөлд заажээ. Мөн депутатын оролцдог хороо мандатыг татахыг санаачлаж бас болох ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ