Төв Европ үерийн усанд автав

Өнгөрсөн амралтын өдрүүдээр аадар борооны улмаас Европын төв хэсгийн Герман, Чех, Австри, Швейцари зэрэг улсуудадүерийн гамшиг нүүрэллээ. Үерийн гамшигт Чех улс хамгийн их өртөөд байгаа бөгөөд нийслэл Прага хотод үерийн усны түвшин улам нэмэгдсээр байгаа аж. Чехэд үерийн улмаас хоёр хүн амь үрэгдсэн байна. Тиймээс Чехийн Засгийн газрын зүгээс үндэсний хэмжээнд онц байдал зарлаад байгаа юм байна. Түүнлэн одоогийн байдлаар Австрийн Зальцбург хотын ойролцоо хөрсний нуралтын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн сураггүй болоод байна .

Харин Герман, Австри улсуудын албаныхны зүгээс үерийн гамшигт өртсөн иргэдийг аврах, хөрсний нуралтыг цэвэрлэж, автозамуудыг чөлөөлөх ажиллагаанд цэргийнхнийг татан оролцуулж байгаа аж. Мөн Швейцарид аадар борооны улмаас гол, мөрний ай саваар үеийн гамшиг нүүрлэжээ. Европ дахиныг хамарсан ийм их хэмжээний үеэр өмнө нь гарч байгаагүй билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ