Таван ихэр хүүхэд тээж байсан Чех эмэгтэй амаржлаа

23 настай Александра Кинова гэгч бүсгүй өчигдөр буюу ням гаригт нийслэл Прага хотын эмнэлэгт амаржиж таван ихэр хүүхэд төрүүллээ. Энэ тохиолдол нь тус улсын түүхэнд хамгийн анхнытаван ихэрхүүхэдтөрж байгаа тохиолдол болж байгаа ажээ. Залуу бүсгүйкесараво хагалгаараар дөрвөн хүү, нэг охинтой болсон байна. Энэ нь түүний анхны төрөлт байсан юм. Кинова ямар нэгэн хүндрэлгүй, эсэн мэнд амаржсан бөгөөд одоогоор ихрүүд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа гэнэ. Хосууд хүүхдүүддээ нэр өгч амжсан бөгөөд хөвгүүдээ Дениел, Майкл, Алекс, Мартин гэж нэрлэсэн бол охиноо Терезка хэмээн нэрлэжээ.
Александра Кинова анхандаа хоёр ихэр хүүхэдтэй болно гэж бодож байсан боловч, өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн ихэр хүүхэд тээж буйгаа мэдсэн байна. Харин үүнээс сарын дараа эмч нь эхогоор хараад таван ихэр хүүхэд тээж буйг нь хэлэхэд ихэд цочирдон, хэлэх үггүй болтлоо баярласан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдаж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ