Гар утас цэнэглэхэд 20 секунд хангалттай болжээ

Аризона мужид болсон олон улсын үзэсгэлэнд нэгэн сонирхолтой бүтээл тавигджээ. Уг бүтээлийн эзэн Калифорни мужийн ахлах ангийн сурагч Иша Харе бөгөөд гар утсаа түргэн хугацаанд цэнэглэх санаа олжээ. Энерги хадгалах төхөөрөмжийн тусламжтай 20-оос 30 секундэд бүрэн цэнэглэх боломжтой уг бүтээлийн эзэн болох Иша Харе 50,000 ам доллараар шагнуулжээ. Охин бүтээлийнхээ талаар ярихдаа “ Миний гар утасны цэнэг шаардлагатай үед дандаа дуусчихсан байдаг. Тиймээс би энэ төхөөрөмжийг хийхээр шийдсэн” гэж NBS-т өгсөн ярилцлагадаа хэлжээ. Уг төхөөрөмж хэрэглэхэд хялбайр бөгөөд 10,000 удаа цэнэглэх боломжтой гэнэ. Гар утас төдийгүй цэнэгээр ажилладаг бүхий л зүйлийг цэнэглэх боломжтой юм. Хэрэглэгч хүссэн газраа цахилгаан шаардалгүйгээр цэнэг дууссан зүйлээ энерги хадгалах төхөөрөмжийн тусламжтайгаар цэнэглэж ажлаа амжуулах боломжтой гэнэ.

П.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ