"Galaxy S4"-ийн мини хувилбар худалдаанд гарна

“Самсунг” компанийн хамгийн сүүлд худалдаанд гаргасан “Galaxy S4”-ийнхээ мини хувилбарыг худалдаанд гаргах болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Ирэх сарын 20-нд Лондонд болох “Самсунг”- ийн тусгай өдөрлөгийн үеэр шинэ загвараа танилцуулахаар болжээ. Тус компани “Galaxy S4” утсыг сар хүрэх гүй хугацаанд 10 сая ширхгийг худалдаж, технологийн салбарт шинэ дээд амжилт тогтоосон.

Мини загварынх нь дэлгэц нь 10.9 см урт буюу “iPhone 5”-аас ялим гүй урт байх бөгөөд жин нь 106 грамм байх аж. Хэлбэрийн хувьд жи жиг боловч “Galaxy S4”-тэй бүтцийн хувьд ялгаагүй юм байна. Энэхүү шинэ ухаалаг гар утас нь хоёр талдаа найм болон хоёр мегапиксель камертай, найман гегабайт багтаамж бүхий меморитой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ