НАТО оршиж байгаа нь аль хэдийнэ утгагүй болсон

Европ хамтын батлан хамгаалах үзэл санааг байнга шахуу эсэргүүцэж байна гэж “The Week” сэтгүүлд бичжээ.

НАТО оршин байгаа ньаль хэдийнэ утгагүй болсон, учир нь уг эвслийн гишүүн орнууд өөрсдөө түүний гол зорилгыг эсэргүүцэж байна гэж “The Week” сэтгүүлд бичжээ. Эвсэл оршин тогтнож байгаа ч, гишүүн орнууд нь батлан хамгаалах зардлаа танаж, харин хамтын батлан хамгаалалтын үзэл санааг эсэргүүцсэн дуу хоолой Европт олонтоо сонсогдож байна. Бусад орон, жишээ ньПольш болон Балти орчмын орнуудыг хамгаалахаарцэргийнхнийг илгээх хэрэггүй гэж Европын орнуудын олон иргэн үзэж байгааг санал асуулгууд харуулж байгаа юм.

Хүмүүс хамтын батлан хамгаалалтад итгэхээ больж байгаа учир, ийм хамгаалалт оршин байхаа больж байна гэж сэтгүүлд бичжээ.

“НАТО-гооснэр төдий л зүйл үлдсэн бөгөөд харин хэрэг дээрээ уг эвсэл сууриараа нурсан юм” гэж сэтгүүлийн өгүүлэлд дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ