Франсуа Бланшарын шүхрийг анх үзүүлжээ

Францын иргэн Франсуа Бланшир агаарын бөмбөлгөөс үсрэхэд зориулж өөрийн бүтээсэн шүхрийг 1785 оны зургаадугаар сарын гурванд Лондон хотод үзүүлжээ.

Тэр энэ шүхрээ өөрөө туршиж зүрхлээгүй бөгөөд 300 метрийн өндрөөс шүхрээрээ нохой шидэж,тэр нь эсэн мэнд газардсан байна.

Нэг жилийн дараа дараачийн туршилт хийж, бас нэгч хүн эрсдэлтэй үсрэлт хийж зүрхлээгүй бөгөөд шүхрээр хонь буулгажээ.

Харин 1797 онд л Бланшарын шүхрийг Францын Аэронавт Андре-Жак Гарнерен туршиж зүрхлэсэн байна.Тэр Парис хотын Монсо паркийн дээр 400 метрийн өндрөөс үсэрчээ.Тийнхүү түүний үсрэлт Европт анхных нь болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ