Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагчийн мэдэгдэлд хариу өгөв

Оросыг НАТО-гийн аюулгүй байдалд учирч буй аюул заналын тоонд оруулсан Европ дахь тус эвслийн хүчний ерөнхий командлагч Кертис Скапароттигийнх хэлсэн үгийг Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлажээ. Кремлийн төлөөлөгчийн хэлсэн үгийг хэвлэлд иш татсан байна.

“Сэргэн мандаж байгаа Орос орон хэнд ч аюул учруулаагүй гэдгийг бид удаа дараа хэлж байсан” гэж Песков тодруулан тайлбарлажээ.

Ингэхдээ оросын эрх баригчид өөрийн орны үндэсний эрх ашигийг хамгаалах бодолтой байгааг тэр онцлон тэмдэглэсэн байна. “Орос улсбүх түншийн ашиг сонирхолыг харгалзан, харилцан ашигтай хамтран ажиллаж, мөргөлдөөнт нөхцөл байдлыг хамтран зохицуулахыг тууштай зорьж байдаг” гэж ерөнхийлэгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Тавдугаар сарын 5-нд Оросын улсын думийн олон улсын харилцааны хорооны тэргүүн Алексей Пушков Скапароттийг цэрэг дайны хийрхэл дэвэргэж байна гэж буруушаасан юм.

Тавдугаар сарын 4-нд Европ дахь НАТО-гийн хүчний шинэ командагч “сэргэн мандаж байгаа Оросыг” сөрөн эсэргүүцэхийг уриалсан юм. Тус эвсэл аливаа сорилтыг шуурхай тусган, уян хатан ажиллаж, тэмцэхэд бэлэн байх ёстой гэж тэр хэлжээ. Орос улс “өөрийгөө дэлхийн гүрэн мэт үзүүлэхээр” санаархаж байна гэж Скапаротти бас тэмдэглэсэн байна.

Скапароттиамерикийн генерал Филип Бридлавын оронд Европ дахь НАТО-гийн хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд томилогдсон юм.Бридлава бас оросын аюул гэгчийн тухай бас нэг бус удаа хэлж байсан билээ. Тухайлбал, АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд Европт Оростой дайтах нөхцөлд авах арга хэмжээ боловсруулжбайна гэж гуравдугаар сарын 1-нд тэр хэлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ