3.3 сая жилийн өмнө амьдарч байсан хүүхдийн араг яс олжээ

Африкийн Этиоп улсаас 3.3 сая жилийн өмнө амьдарч байсан гурван настай охины араг ясыг олсон тухайгаа археологичид нотлон харууллаа. Энэ нь тус улсаас олдож буй хамгийн эртнийд тооцогдох анхны олдворуудын тоонд багтаж байгаа юм. Анх энэхүү ховор олдворыг Этиопын археологич Зерая Алемсегэд нээж судалгааг хийсэн.

2006 онд тус олдворыг зүүн Африкийн Дикика гэх газраас Калифорнийн эрдэмтэд анх олж илрүүлж байсан бөгөөд түүнийг бүтэн зургаан жилийн турш судалсны эцэст Этиопын хүний анхны өвөг дээдэс мөн болохыг тогтоожээ. Энэ араг ясыг судлахад зөвхөн Африкийн археологичдоос гадна олон улсын хэд хэдэншинжээчид, судлаачид шинжилгээж хийж ажилласан байна. Одоогоор энэ олдвороос эртний үед хамаарах хүүхдийн яс олж байгаагүй ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ