Хятадад үйлдвэр дэлбэрч хүмүүс амиа алджээ

Хятадын Жилин мужийн Дэхуй тосгонд орших үйлдвэрт өнөө өглөө 06:00 цагийн үед гал гарсны улмаас 61 хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр тухайн үед үйлдвэрт 300 гаруй хүн ажиллаж байснаас 100 орчим нь галд өртөж ихбага хэмжээгээр түлэгдэж гэмтэж, бэртсэн байна.

Гал сөнөөгчид бүтэн зургаан цагийн турш үйлдвэрт гарсан галтай тэмцсэний эцэст сая л нэг гал, түймрийг хяналтандаа оруулаад байгаа бөгөөд үйлдвэрийн хаалганууд түгжээтэй байсан гэнэ. Одоогоор үйлдвэрт гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна хэмээн Хятадын CCTV дамжууллаа.

Дэлбэрэлт болох үеэр их хэмжээний хар утаа гарч,чанга дуу чимээ сонсогдсон хэмээн тосгоны оршин суугчид мэдээлж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ