Ким Чен Ун Солонгосыг нэгтгэх бодлого баримтлах бодолтой байна

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Хөдөлмөрийн намын долоодугаар их хурал дээр үг хэлэхдээ, Солонгосыг сэргээн нэгтгэх талаар ажиллах шаардлагатай байгаа тухай мэдэгджээ.Ингэж мэдэгдсэн нь Пхеньяны удирдлага Өмнөдтэй энх тайвнаар зэрэгцэн орших чиг бодлого баримтлаж болох юм гэсэн үг хэмээн шинжээчид үзэж байна. Гэвчингэхдээ цөмийн тогтоон барих хүчийг хэвээр хадгалж болох юм гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
Хоёр улсын холбоо байгуулах замаар (тэдгээрийн тогтолцоо, засгийн газрыг хэвээр байлган) Солонгосыг сэргээн нэгтгэх бодлогыг 1980 онд Хөдөлмөрийн намын зургаадугаар их хурлаас анх тунхаглажээ.Гэвч Өмнөд Солонгос Германы туршлагыг үндэс болгохдоо, холбоо байгуулах арга замыг няцаажээ. Энэ нь Сөүлийн эрх баригчид “Умардыг залигах”-аар санаархаж байна хэмээн сэжиглэхшалтагийг БНАСАУ-д өгсөн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ