Тайваний экс ерөнхийлөгч амиа хорлохыг завджээ

Тайваний өмнөх ерөнхийлөгч шоронд хоригдож буй Чен Шуйбянь амиа хорлохыг завдсан хэмээн тус улсын хууль зүйн яамнаас мэдээллээ. Тэрбээр одоо Тайжуны хорих ангид ял эдлэж байгаа бөгөөд ням гаригийн шөнө өөрийн амийг егүүтгэхийг оролдсон байна.
Чен Шуйбянь амиа хороохоор оролдохдоо шоронгийн ариун цэврийн өрөөнд нүүр гарын алчуураар өөрийгөө боох гэж байсан гэнэ. Харин тэрбээр энэ үйлдлээ хожим нь тайлбарлахдаа сэтгэл санааны тогтворгүй байдлаас шалтгаалсан гэжээ.
Тэрбээр 2000-2008 онд улсынхаа төрийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд албан тушаалаасаа буусны дараагаар авилгын хэрэгт холбогдож ийнхүү шийтгүүлсэн билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ