Хөлийг нь давсалж хатаадаг Хятадын харгис уламжлалын гэрчүүд одоо ч бий

Эрт дээр үед Хятадын нэгэн бүсгүй өөрийн эр нөхрөө өшиглөж хороосноос үүдэлтэйгээр охин хүүхдийн хөлийг бага наснаас нь давслан хатааж өсөхгүй болгодог уламжлал нэг хэсэг тогтжээ. Энэ харгис уламжлал цагийн уртад эхнэр нь нөхрөө хаяж хол явуулахгүй гэсэн санааг агуулдаг болон хувирсан гэдэг.

Харин хамгийн сүүлд Хятад эмэгтэйчүүдийн гоо сайхан байдлын нэг шалгуур нь жижигхэн хөлтэй байх явдал хэмээн олны дунд тархсан байдаг.

Нялхаас нь эхлэн давстай даавуугаар хөлийг нь боож, маш жижиг гутал өмсгөж, дадуулснаар хүний хөл өсөхөө болж хатингаршдаг ажээ. Нас биед хүрсэн ч гэсэн 10 см хүрэхгүй хэмжээний жижигхэн хөлтэй хэвээр үлддэг юм байна. Ийм хэмжээний хөлтэй хүн хурдан явж чадахгүй, тэнцвэр муутай байх нь ойлгомжтой.

Дээр үеийн хүмүүс Хятадад ширүүхэн салхи салхилахад хүүхнүүд нь ханарч уначих гээд байдаг гэсэн яриа хүртэл гарч байсан. Ийм хөлтэй хятад хүүхнүүд Монголд далаад он, түүнээс өмнө өчнөөн байсныг ахмадууд одоо ч ярьдаг билээ.

Түүхийн энэхүү харамсалтай уламжлалын гэрч болсон шувуун хөлтэй эмэгтэйчүүд одоо хэр нь Хятадад байдаг бөгөөд нийгмийн нээлттэй үед амьдарч байгаа тэдгээр шувуун хөлтнүүд өөрсдийн бодит түүхийг ил гаргаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ