Офшорчдын дунд Украины ерөнхийлөгч Петр Порошенко бий юуюу

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумПанамын хуулийн “Mossack Fonseca” пүүсийн 200 мянга гаруй үйлчлүүлэгчийн тухай бүрэн мэдээг тавдугаар сарын 9-нд нийтлэжээ.

Мэдээллийн сан нь “Mossack Fonseca” пүүсийн үйлчлүүлэгчдийг ангилах боломж олгож байна.Офшорт хамаатай тус компанийн үйлчлүүлэгчид болон ажилтнуудын дунд Оросын 6285 иргэн байгаа ажээ.

Оросын эрх баригчид өрнөдийн сэтгүүлчдийн шинэ эрэн сурвалжлах ажилд итгэхгүй байгаа юм.

Төрийн тэргүүн нар болон нэрт хүмүүс Панамын офшорт холбогдолтойг нотлосон материалыгсэтгүүлчдийн эрэн сурвалжлах олон улсын консерциум (ICIJ) Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын тухай мэдээлэх байгууллагатай (OCCRP) хамтран дөрөвдүгээр сарын 3-нднийтлэсэн юм.

Хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог Панамын офшорын “Mossack Fonseca” компанийн баримт бичгийг үндэслэн шалгалтявуулжээ.

Офшорын данс эзэмшигчдийн дотор оросын 12 төрийн албан хаагчийн гэр бүлболон дэлхийн 12 удирдагч байгаа гэнэ. Энэхүү дуулиант хэрэгт Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Азербайжааны ерөнхийлөгч Ильхам Алиев, Исландын ерөнхий сайд Сигмюндюр Девид Гюннлейгссон нар холбогдсон байна.Үүнээс гадна,хөлбөмбөгчин Лионель Месси, европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Мишель Платини нар сэжиглэгдэж байгаа ажээ. Түүнчилэн Путиний “шадар хүрээлэгчид”, түүний дотор оросын ерөнхийлөгчийн дотнын найз гэгддэг виолончелист Сергей Ролдугин нарын тухай баримт бичиг байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ