Оросын армийн эмэгтэйчүүдийн батальон өрнөдийнхнийг гайхашруулав

Ялалтын парадад оролцсон оросын эмэгтэй цэргийн батальон өрнөдийнхнийг гайхашруулжээ. Энэ батальон “дайсны армийг” муужруулж мэднэ гэж “Дейли миррор” сонины сэтгүүлчид ярьж байна. Тэдний дүрэмт хувцас өрнөдийн армиас эрс ялгарч байгааг сонинд тэмдэглэжээ.

Тус сонины сэтгүүлчид тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болсон Ялалтын парадыг тайлбарласан байна.Тэд урт түрийтэй гутал, бараан өнгийн оймс, цагаан өнгийн ёслолын дүрэмт хувцас өмссөн эмэгтэй батальоныхныг илүүтэй үнэлжээ. Энэ батальон “дайсны армийг муужруулж” мэднэ гэж тэд үзэж байна.

“Сөнөөгч нисэх онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, цөмийн зэвсгийг илүүтэй үзүүлсэн хэдий ч,чухамхүү эмэгтэй дайчид хамгийн их анхаарал татлаа. Тэдний өмссөн дүрэмт хувцас өрнөдийнолонхи арми, түүний дотор Их Британи, АНУ-ын армийн эмэгтэй цэрийнхээс эрс ялгарч байна” гэж сонинд бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ