Үйлдвэрт гарсан галд амиа алдагсдын тоо 120-д хүрчээ

Хятадын Жилин мужийн Дэхуй тосгонд орших үйлдвэрт гал гарч дэлбэрэлт болсны улмаас одоогийн байдлаар 120 хүн амь үрэгдлээ хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Албаныхны мэдээлж буйгаар үйлдвэрт 300 гаруй хүн ажиллаж байснаас 100 орчим нь галд өртөж ихбага хэмжээгээр түлэгдэж гэмтэж, гэж байсан. Цаашдаа ч амиа алдах магадлалтай хүмүүс олон байна хэмээн дамжуулж байна.
Одоогоор үйлдвэрт гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна хэмээн Хятадын CCTV дамжууллаа.
Дэлбэрэлт болох үеэр их хэмжээний хар утаа гарч,чанга дуу чимээ сонсогдсон хэмээн тосгоны оршин суугчид мэдээлж байна. 2000 оноос хойш энэ улсад үйлдвэртгарса галынулмаас ийм олноороо хүмүүс амиа алдаж байсангүй. Тэр үед305 хүн нас барж байсан аж.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ