Роналду гурав дараалан дэлхийн хамгийн их орлоготой хөлбөмбөгчнөөр тодров

Мадридын “Реал” клубийн довтлогч бөгөөд Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду “Форбс” сэтгүүлийн шалгаруулалтаар гурав дараалан дэлхийн хамгийн их орлоготой хөлбөмбөгчнөөр тодорсон байна. Тус сэтгүүлийн албан ёсны сайтад ингэж бичжээ.
2015 онд Роналдугийн орлого82 сая доллар болсноос53 сая нь цалин болон “Реал” клубийн янз бүрийн бонус, харин 29 сая нь ивээн тэтгэгч нараас авсан мөнгө байжээ. 2014 онд тэр 79 сая долларын орлого олсон байна.
“Барселон” клубийн довтлогч аргентины Лионель Месси 77 сая доллараар (51 сая нь цалин, 26 сая нь ивээн тэтгэчдийнх) хоёрт бичигджээ. Гуравтшведийн “Пари Сен-Жермон” клубийн довтлогч 37 сая доллараар (30 сая нь цалин, бонус, 7 сая нь ивээн тэтгэгчдийнх) гуравт орсон байна.
Эхний аравт бас:
4. Неймар (Бразил, “Барселон”) – 36 сая,
5. Гарет Бейл (Уэльс, “Реал”) – 34 сая,
6. Уэйн Руни (Англи, “Манчестер Юнайтед”) – 26 сая,
7. Серхио Агуэро (Аргентин, “Манчестер сити”) – 24 сая,
8. Луис Суарес (Уругвай, “Барселон”) – 23 сая,
9. Эден Азар (Бельги, “Челси”) – 22 сая,
10. Сеск Фабрегас (Испани, “Челси”)- 21 сая, оржээ.
Английн Дэвид Бекхэм манай гарагийн хамгийн их орлоготой өмнөх хөлбөмбөгчин байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ