Манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй Астарахань хотын ойролцоо аж төрдөг байна

Оросын Астрахань мужийнх Исламгазы тосгоны оршин суугч Танзиля Бисембеевийг манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж үзжээ.2016 оны гуравдугаар сард тэр 120 нас хүрсэн байна. Энэ дээд амжилтыг албан ёсоор бүртгэснийг хэвлэлд мэдээлжээ.
Танзиля Исламгазы тосгонд бүх насаараа сууж байна. Тэр 19дүгээр зуунд 1896 онд бүр хаант Орост төржээ.Тэр Октябрийн хувьсгал, аугаа их эх орны дайныг үзэж,түүний үед дэглэм, жолоодогчид солигдож, ЗСБНХУ тарж бутарч, дефолт, хямрал болсон юм.
“Ээж маань энэ насандаа олон зүйлийг үзсэн хүн, Распутинээс Путинийг хүртэл аж төрсөн гэсэн үг.Тэр тариалангийн талбай, тарвасны талбайд насан туршддаа ажилласан юм” гэж түүний хүү Шинтас Бисембеев ярьж байна.
Түүний хувийн амьдралд амаргүй байсан бөгөөд анхны хүүхэд нь бүр багадаа нас барж, анхны нөхөр нь эх орны дайны фронтод алагджээ.
Гэвч дайны дараа тэр 49 настайдаа дахин нөхөрт гарч, 53 настайдаа нэг хүү, жилийн дараа хоёр дахь, харин 57 настайдаа гурав дахь хүүхдээ төрүүлжээ.
Одоо Танзилья эмээ хайртай хүүхдүүдийнхээ халамжинд аз жаргалтай аж төрж байгаа бөгөөд тэр арван ач, 24 жич, гуч, 2 зээнцэртэй бөгөөд хамгийн багаас нь 119 насаар ах ажээ.Харин тэр казах уламжлалаар бага хүүгийндээ суудаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ