Бразилын дэд ерөнхийлөгч америкийн тусгай албадын мэдээлэгч байжээ

Дуулиан шуугиант мэдээ цацдагаараа зартай “Wikileaks” портал бразилын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишел Темерийг америкийн тусгай албадтай хамсан ажилладгийг илчилсэн байна. Энэ дээд тушаалын түшмэл АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон цэргийнхэнд мэдээлэл өгдөг байжээ.

Бразилын ерөнхийлөгч Дилма Русефийг огцорсны дараа түүний орлогч Мишел Темерийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.Төрийн тэргүүнийг түр орлогч нь АНУ-ын төлөөний хүн байж болохыг “Wikileaks” порталын мэргэжилтнүүд илрүүлсэн байна.

Темер америкийн тусгай албадтай хамтран ажиллаж байсан тухай мэдээ энэ таамаглалыг нотлож байна.Тухайлбал, тэр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон гадаад дахь цэргийнхэнд нууц мэдээлэл дамжуулж байжээ.

Энэ тухай мэдээ дээрх байгууллагын албан ёсны Twitter-аккаунтад тавигдсан байна. Мэдээнд гэрэл зургийн нотлох баримтуудыг хавсаргажээ.

Бразилын сенат Дилма Русефийг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас 180 өдөр чөлөөлсөн юм. Төрийн тэргүүнийг огцруулахыг 55 хууль тогтоогч дэмжсэн бөгөөд ингэж огцруулахын тулд хамгийн цөөндөө 41 санал хэрэгтэй байдаг ажээ. Дилма Руссеф өөрийн өмгөөлөгч нарыг 20 өдөрт багтаан танилцуулах ёстой.

Хэвлэлд бичсэнээр,парламентын сөрөг хүчний дургүйцэл нь түүнийг ийнхүү огцруулах үйл явц эхлэх шалтгаан болжээ. Сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхийлөгчийг санхүүгийн зөрчил гаргасан гэж буруутгасан юм. Тухайлбал, Русефийг төсвийн жинхэнэ асар их алдагдлыг нуун дарагдуулж, улсын хөрөнгийг зөрчил гарган хуваарилсан буруутай гэж үзэж байгаа ажээ.

Бразилын ерөнхийлөгчийг ийнхүү огцоруулсныг Латин Америк зарим орны удирдах хүмүүстөрийн эргэлт гэж тодорхойлсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ