Бен Ладены хүү шинэчлэгдсэн “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч болох гэнэ

Таван жилийн өмнө алагдсан “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүүхдүүдийн нэг нь эцгийнхээ оронд суухад бэлэн байна гэж телевизийн CNN сувгаар мэдээлжээ.

Бен Ладены хүү Хамза болон террорын бүлэглэлийн одоогийн толгойлогч Айман аз-Завахири Иерусалим хотыг чөлөөлөх асар том арми байгуулж байна хэмээн мэдэгдсэн дүрс бичлэгийг саяхан үзүүлсэн байна. Бүлэглэлийн одоогийн толгойлогч нар түүнээс үлдсэн эрээвэр хураавар бүлгүүд, тухайлбал “Жебхат ан-Нусра” бүлэглэлийг нэгтгэхээр мэрийж байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Телевизийн компанийн мэдээлснээр, Хамза террорын элдэв ажиллагаа явуулахад тусгайлан суралцсан бөгөөд сүүлийн жилүүдэд түүнийг эцгийнх нь залгамжлагч болгохоор бэлтгэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ