Өнөөдөр түрэмгийлэлд өртсөн хүүхдүүдийн олон улсын өдөр

1982 оны зургаадугаар сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины асуудлын тухай тусгай чуулганаараа түрэмгийлэлд өртсөн гэм зэмгүй хүүхдүүдийн олон улсын өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар тогтжээ.

Хүүхдүүд болон тэдний ирээдүйн тухай сэдвийг хөндөхдөө, цэргийн мөргөлдөөний бүсэд байгаа хүүхдүүдийг дурсахгүй байх аргагүй юм. Дэлхий нийтийн хэмжээнд бүс нутгийн мөргөлдөөний үеэр хичнээн хүүхэд амь насаа алдаж байгааг тооцоолсон тоо баримт байхгүй бизээ.

Үүний зэрэгцээ дэлхийн олон оронд үйлдэж буй террорын ажиллагааны үеэр гэм зэмгүй бас олон хүүхэд амь үрэгдэж байгаа юм.

Иракийн хүүхдүүд дэлбэрээгүй сумаар тоглож байгаа нь

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ