ЕХ-ны удирдлагын зорилго Гитлер, Наполеоныхтой адилхан гэжээ

Европын холбоо хүчирхэг хэт их гүрэн байгуулахаар санаархахдаа, Гитлерийнхтэй адилхан зорилго тавьж байна гэж Лондон хотын дарга асан Борис Жонсон мэдэгджээ.

Тэр “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа, ЕХ-ны түшмэдүүд Адольф Гитлерийн хэрэглэж байснаас өөр арга хэрэглэж байгаа ч, хэрэг дээрээ Европыг нэг удирдлага дор нэгтгэх ганцхан зорилго тавьж буйгаараатүүнтэй адилхан юм хэмээн мэдэгдсэн байна.

ЕХ-ны “сүйрлийн алдаа” ньоролцогч орнуудын хооронд түгшүүртэй байдлыг хурцатгаж, Германы эрх баригчдыг хүчирхэгжүүлж, Италийн эдийн засагт тус орны хяналтыг тогтоож, Грекийг “сүйрүүлэх” боломж олгосон юм гэж Жонсон тэмдэглэжээ.

“Хувь хүний хувьд өөр өөр байсан ч, Наполеон, Гитлер хоёр ингэхийг оролдож, энэ нь эмгэнэлтэйгээр дууссан” гэж цохон тэмдэглэсэн байна.Түүнчлэн “ЕХ бол үүнийг өөр аргаар хийх гэсэн санаархал юм” гэж хэлжээ.

ЕХ-ны гишүүн байх эсэх асуудлаар Британид ирэх зургаадугаар сарын 23-нд нийт ард түмний санал хураалт болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ