Ираны ерөнхийлөгчийн сууж явсан онгоц осолджээ

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад болон засгийн газрын гишүүдийн сууж явсан нисдэг тэрэг өчигдөр осолджээ. Төр, засгийн өндөр албан тушаалтнууд Мазендеран дүүрэгт нээгдэж байгаа хамгийн урт хонгилын нээлтэд оролцохоор явж байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
Гэсэн ч энэ ослын үеэр ямар нэгэн онц ноцтой гэмтэл гараагүй гэж Ираны “Fars” мэдээллийн агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч болон бусад хүмүүс бэртэл гэмтэл аваагүй гээд хонгил цагтаа нээлтийн ёслолоо хийсэн байна. Махмуд Ахмадинежад буцахдаа машинаар төрийн ордон руугаа явсан гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ