Пентагон: ИУ бүлэглэл Иракт эзлэсэн нутгийнхаа бараг талыг алджээ

АНУ-ын батлан хамгаалах яамны мэдээгээр, террорын “Исламын улс” бүлэглэл Ирактнутаг дэвсгэрийнхээ 45%-д хяналтаа алдсаныг Интерфакс агентлаг уламжилав.

“Уг бүлэглэлийнхэн анх эзлэн авсан нутаг дэвсгэрийн 45%-ийн хяналтыг алдаад байна” гэж тус яамны төлөөлөгч Питер Кук хэлжээ.

Түүний мэдэгдсэнээр, Сирид ИУ бүлэглэл булаан авсан нутаг дэвсгэрийнхээ 16-гаас 20 хүртэл хувийг алдсан байна.

Одоо ИУ бүлэглэл дэлхий нийтийн аюулгүй байдалд учирч буй гол аюулд тооцогдож байгаа юм.Ирак, Сирид АНУ тэргүүтэй олон улсын эвсэл энэ бүлэглэлийнхний эсрэг тэмцэж байгаа билээ Үүнээс гадна, Сирид энэ орны засгийн газрын хүчин ОХУ-ын агаар-сансрын хүчний дэмжлэгтэйгээр ИУ бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ