Цахилгааны утас даган 7 давхар хүртэл гал гарчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан галыг унтраасан байна.
Зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан аж.
“Корпорайт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэжээ.
Галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн тул барилгын хийц бүтээцэд гал түймрийн голомт байгаа эсэхийг шалгажээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ