Япон улс Африк тивд олон тэрбумыг хаяхад бэлэн

Ирэх таван жилд Япон улс Африкийн умард нутгийн орнуудын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргана. Террорын эсрэг ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энэ хөрөнгө мөнгөнөөс бас хэрэглэх ажээ.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ тус орны нийслэлээс урагш орших Йокогама хотод зохион байгуулсан Африкийн хөгжлийн асуудлын тухай олон улсын гурван өдрийн бага хурлын хоёр дахь өдөр буюу ням гарагт ингэж зарлажээ.
Энэ мөнгө тус тивийн орнуудын засгийн газар болон хувийн секторт санхүүгийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд энэ зорилгоор 32 тэрбум ам. доллар гаргаад байгаа юм.
Ирэх таван жилд улсын болон хувийн секторт оруулах хөрөнгө нь тивийн эдийн засгийг хөгжүүлж, Африкт хөрөнгө оруулахад японы компаниудыг хөхүүлэн дэмжих учиртай юм гэж Абе тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ