Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги автомашин, техник хэрэгслээ хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах III зэрэглэлийн 44 дүгээр ангийг байгуулахаар болсон. Улмаар тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, галунтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм.
Тэгвэл Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид ашиглагдах автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өнөөдөр тус ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь өнөөдрөөс буюу 2016 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс байнгын үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ